ТББХ: Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа

Т.Отгонсувд
1 цаг 46 минутын өмнө

Улсын их хурлын хуралдааны товоор өнөөдөр таван байнгын хороо хуралдана. 

Гуравдугаар сарын 09-ний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачлөн УИХ-д өргөн барьсан. 

Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдаж Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч хойшлуулжээ. 

Тодруулбал, Ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг ТББХ-оор хэлэлцэхийг түр хойшлуулахыг хүсчээ. УИХ-ын дарга хараахан томилогдоогүй байгаа тул хэлэлцэхийг түр хойшлуулах хүсэлт тавьжээ. Шинэ УИХ-ын даргатай ярилцаж, тохиролцох асуудлууд байна хэмээсэн талаар ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир хэллээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна