"Улаанбаатар 2026" боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр завсарлаж, тамирчид амарч, аваргын төлөө тулалдах тамирчид бэлтгэлээ базааж байна.
Өчигдөр, уржигдар болсон хагас шигшээ тулаанаас 11 улсын орны тамирчид финалд шалгарсан. Монгол улсаас эмэгтэй 48 кг-д Э.Номуундарь, эрэгтэйчүүдийн 55 кг-д Х.Билгүүнсайхан аваргын төлөө тулалдахаар шалгараад буй.
Тэмцээний эмэгтэй бүх жингийн финал маргааш, эрэгтэй бүх жингийн финалын тоглолтууд нөгөөдөр явагдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна