АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Вашингтон дахь Хилтон зочид буудалд “Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоог” уламжлалт арга хэмжээнд оролцож байх үеэр зэвсэглэсэн этгээд амь насанд нь халдахыг оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ хэргийн сэжигтэн Коул Томас Аллен гэгчийн эхний шүүх хурал өчигдөр боллоо.
Тэрбээр бямба гарагийн орой арга хэмжээ болж байсан газрыг хамгаалж байсан хяналтын цэгийг нэвтрэхийг оролдож, энэ үедээ хамгаалалтын ажилтны цээжин тус газар нь буудсан байдаг. Гэвч хамгаалалтын ажилтан сум үл нэвтрүүлэх хантаазтай байсан тул эргүүлээд гэмт этгээд рүү буудаж, гэмт этгээд ч газарт унаж, улмаар баривчлагдсан гэдэг өгүүлэмж Шүүх хурал дээр яригдсан байна.
Сэжигтэн этгээд хамгаалалтын ажилтан руу халдсан нь тогтоогдсон ч Ерөнхийлгийн амь насанд халдах гэж байсан гэдгээ үгүйсгэсэн. Хэрвээ энэ нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял ногдуулах магадлалтай аж.
Дээрээс нь муж улсын нутаг дамнуулан галт зэвсэг тээвэрлэсэн гэдэг зүйл анги нэмэгдэх юм байна. Тодруулбал, тэрбээр Чикаго хотоос гарч, галт тэргээр Вашингтон мужид ирэн, хэрэг гардаг арга хэмжээний өмнөх өдөр Хилтон зочид буудалд ирж байрласан нь тодорхой болсон юм байна.
Сэжигтнийг ирэх пүрэв гарагт дахин шүүнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна