Авто ертөнцийн том үйл явдлуудын нэг “Бээжин авто шоу 2026” эхэллээ. Оролцогч компаниудын тоо, хамрах хүрээгээрээ дээд амжилт тогтоож буй энэхүү шоу үзэсгэлэнгээр БНХАУ-ын компаниуд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэх зэрэгт хүрснээ нотлон харуулж байна гэж хэвлэлүүд бичиж байгаа юм.
BYD-гийн таван минут цэнэглээд 400 км зорчих боломжтой хамгийн сүүлийн үеийн загварын автомашинаас эхлээд нисдэг автомашин хүртэл уг үзэсгэлэнд тавигдан олны нүдийг бүлтилгэж байгаа бөгөөд ВВС агентлагийн сэтгүүлч үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжилгадаа “Ойрхи Дорнодын хямралыг БНХАУ боломж гэж харж чаджээ. Иран-АНУ-ын сөргөлдөөнөөс үүдэлтэй газрын тосны хямралаас БНХАУ цахилгаан машины үйлдвэрлэлээ хөгжүүлэх замаар ашиг хүртэх боломжийг нээсэн байна” хэмээн өгүүлсэн байна.
"Эрин үеэ удирд, ирээдүй рүү жолоод" уриатай уг үзэсгэлэнд автомашин хөгжүүлэлт, инновацийн хамгийн сүүлийн үеийн ололт, амжилтыг харж болох аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна