Британийн Ерөнхий сайд огцроход ойрхон байна

Zuv.mn
59 минутын өмнө

Лейборист нам нь орон нутгийн сонгуульд ялагдсаны улмаас Британийн Ерөнхий сайд Кир Стармер огцроход ойрхон ирсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.  

“Гуардиан” сонинд бичсэнээр, түүний өөрийнх нь бүрдүүлсэн танхимын нэр бүхий сайд нар албан тушаалаа өгөх өдрөө товлохыг шаардсан бол парламентын 70 гишүүн мөн ижил шаардлагыг нээлттэйгээр илэрхийлжээ.

Сонгуулийн дүн гарсны дараа албан тушаалаасаа огцрохыг шаардсан сайд нарын дотор танхимын нөлөө бүхий гишүүд болох Гадаад харилцааны сайд Иветт Купер, Дотоод хэргийн сайд Шабан Махмуд нар байгаа аж.

Кир Стармер өмнө нь Лейборист нам орон нутгийн сонгуульд хэрхэн оролцохоос үл шалтгаалан албан тушаалаа орхихгүй гэж мэдэгдэж байсан. Тодруулбал, тэрбээр Засгийн газар нь олон асуудалд алдаа гаргасныг хүлээн зөвшөөрсөн ч намын даргын суудлаа орхихгүй гэж байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна