“Я.Содбаатар 38 тэрбумыг Зэс Эрдэнийн хувь компаниас завшсан”

Zuv.mn
1 цаг 41 минутын өмнө

Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын толгойн өвчин Э.Бат-Амгалангаар дуусахгүй нь бололтой.

Өвөлжин, хаваржин төрийн ордны гадна жагсаж буй "Зэс-Эрдэнийн хувь" компанийн хохирогчид Барилгын сайд Э.Бат-Амгалангаас гадна МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт хариуцлага тооцуулахыг шаардаж эхэллээ.

Тодруулбал, Я.Содбаатар нь Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 24522 хувьцаа эзэмчигчтэй "Зэс Эрдэнийн хувь" компанид хууль бус их хэмжээний буюу 28 хувийн эзэмшиж байсан. Улмаар олон мянган хувьцаа эзэмшигч нарын хараанд өртсөнөөр 28 хувиа бусдад шилжүүлж, зарсан.

Зарахдаа өөрийн төрсөн дүү Я.Сод-Эрдэнийн эхнэр н.Сарантуяагийн данс руу 10 сая доллар буюу 38 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Я.Содбаатар Зэс Эрдэнийн хувь компаниас 38 тэрбумыг завшсан гэлээ.


Эл асуудлаар Орхон аймгийн цагдаад хоёр гомдол гаргасан. Хэрэг прокуророт шилжсэн гэх ч Я.Содбаатар нөлөөлж хэрэг шийдэгдэхгүй байна гэж үзэж баайна. Тиймээс төрийн гурван өндөрлөгт хандаж нээлттэй мэдээлэл хийж байгаагаа зарлажээ.

Жагсагчид өнөөдрийг хүртэл Э.Бат-Амгалан болон түүний төрсөн дүү Э.Батбаяр нараас санхүүгийн залилангаар луйвардан авсан гэх 70 тэрбум төгрөгийг нэхэмжилж, "Үйлдвэрээ нээе. Ногдол ашгаа авъя" гэсэн шаардлагыг тавин үргэлжлүүлэн жагссаар байгаа юм.

Жагсагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулахад туслаач гэсэн хүсэлт хүргүүлсэн.

Мөн Ерөнхий сайдад 10.000 гаруй хувьцаа эзэмшигчийн гарын үсэгтэй хүсэлт өгсөн байдаг.

Олны анхаарлыг татаад буй эл хэргийг эргэн сануулбал, Э.Бат-Амгалан сайдын төрсөн дүү Э.Батбаяр "Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болох 70 орчим тэрбум төгрөгийг гурван жилийн хугацаанд ахтайгаа үгсэн хуйвалдаж хулгайлсан.

 Э.Батбаяр ТУЗ-ыг хуурч, мэхлэн дотны найз н.Дэлгэржаргал гэдэг хүнийг Санхүү хариуцсан захирлаар тавьсан. Энэ бол маш том луйврын эхлэл байсан. Компанийн 2024 оны тайлан энэ оны эхээр гарсан. Энэ тайлан дээр Э.Батбаяр, н.Дэлгэржаргал нар үгсэн хуйвалдаж, 70 тэрбумыг шамшигдуулсан байна аа гэдэг баттай баримт нь гарч ирсэн.

Ингээд гурван сарын өмнө энэ асуудлыг хувьцаа эзэмшигчид мэдсэн. Асуудал яриад эхлэхээр компанийн үйл ажиллагааг зогсоочихсон. Ирээдүйд гарах бүтээгдэхүүнийг буюу 1.8 тонн зэсийг компанийн хөрөнгө хэлбэрээр лацдуулаад шүүхийн захирамж гаргуулсан. 

Товчхондоо, Э.Бат-Амгалан, Э.Батбаяр нар үгсэн хуйвалдаж, цаашлаад хуулийн байгууллагуудад нөлөөлсөн нь нотлогдсон. Мөн үйлдвэр дээр 400 гаруй ажилтан байдаг. Туслан гүйцэтгэгч компаниуд 400 орчим ажилтан, албан хаагчтай. Нийт 700 гаруй хүний амьдрал хүнд байдалд орчихоод байгаа.

Э.Батбаяр ямар ор үндэслэлгүй зүйл дээр шүүхэд нөлөөлж захирамж гаргуулсан учраас Орхон аймгийн шүүхэд гомдолтой байгаа. Яагаад эздээс нь асуухгүйгээр Э.Батбаярын эрх ашгийг хангаж, хууль зөрчиж шийдвэр гаргасан гэгддэг.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.162
    53 минутын өмнө

    Даан ч Бат-амгалан дүүтэйгээ их маадгар байсан юм. Ард нь Содбаатар байж л дээ. Батбаяр нь бүр баяжаад тэнгэрийн амьтан болчихсон. Эхнэртээ захиалгаар машин захиалаад дотор нь онцгүй дахиж хийлгээд сууж байна. Шоронд ч оруулах багадаад байна. Хууль хаана явна аа

    Хариулах