О.Номинчимэг: Монгол Улсад анх удаа электрон тамхи, вэйпыг тамхин бүтээгдэхүүн гэдгийг хуулиараа хүлээн зөвшөөрлөө

Х.Есү
45 минутын өмнө

УИХ-ын чуулганаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Тамхины хяналтын тухай хууль эцэслэн батлагдсанаар анх удаа Монгол Улсад электрон тамхи, вэйпыг тамхин бүтээгдэхүүн гэдгийг хуулиараа хүлээн зөвшөөрөөд зохицуулалтад орж байгаа. 

Тамхи маш олон төрөл байгаа. Энэ нь манай өмнөх хуулиар ямар нэгэн зохицуулалтгүй байсан. Харин энэ хуулиар наадаг, зажилдаг, сордог, татдаг гээд бүгдийг нь тамхин бүтээгдэхүүн гэж үзэж байгаа. Янжуур тамхи бол одоо батлагдсан хуулиас арай өөр зохицуулалттай байх ёстой. 

Тамхитай холбоотой тусгай зөвшөөрлийн үнэ, торгуулийн үнэ маш бага байсан. Үүнийг шинэчилж хууль  дагасан байдлаар баталсан байгаа. Зөрчил болон зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцно. Мөн энэ асуудал дээр олон нийтийн хяналтыг сайжруулах тухай тусгаж өгсөн" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна