"Хэро интертайнмент"-ын найруулагч Б.Баатарыг прокурорын саналаар 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Тэгвэл түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, гадуур шалгахаар болжээ.
Та бүхэнд шүүгчийн бичсэн тоймыг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Тус шүүхэд яллагдагчийн өмгөөлөгч нараас яллагдагч Б.Баатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заасан ба шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудтай танилцаад яллагдагч Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны 10 сарын 14-ны өдрөөс эхлэн өөрчилж, мөн өдрөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
162.239.132.68
Худлаа гэгээрсэн дүр эсгэгч салтаа нь загатнасан Анужин блай авгай ганц башийжээ… энэ тэрүүгээр баахан гүйгээ биз .. тэгээд гаргаад авч…
Хариулах