УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 2027 оны төсөвт хэвлэл мэдээлэл, сурталчилгааны зардалд суулгасан төсвийг хасах зарчимын зөрүүтэй санал гаргасан билээ.
Түүний гаргасан санал Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор хэлэлцэгдэж, санал хураахад дэмжлэг авч чадаагүй.
Тэрбээр санал хураалт явсны дараа МҮОНРТ-ийн төсвөөс авах татаас 2027 онд бараг хохр дахин нэмэгдэж байгаа талаар мэдэгддлээ.
"МҮОНРТ-ийн төсвөөс авдаг татаас 2026 онд ₮7,8 тэрбум байсан бол 2027 онд ₮15 тэрбум болж даруй ₮7,1 тэрбумаар нэмэгдэж орж ирлээ. Юу хийсэн, юу хийнэ гэж хоёр дахин нэмээ вэ? Сонгуулийн жил? Энэ нэмэгдсэн зардлыг хасуулах санал гаргаад сая Төсвийн зарлагын хяналтын дэд хороон дээр уналаа. Одоо нэгдсэн хуралдаанаар санал хураана" гэж тэрбээр фэйсбүүк хуудастаа бичсэн байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна