Голын мөс цөмөрч бага насны хоёр хүүхэд унасныг эсэн мэнд гаргажээ

Х.Есү
37 минутын өмнө

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн "Хэрлэнгийн гүүр" гэдэг газар бага насны 2 хүүхэд “Хэрлэн” голын мөсөн дээр тоглож байхад нь мөс цөмөрч, голын салаа руу эсэн мэнд гарсан бөгөөд эрэг рүү буцаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 17:10 цагт Онцгой байдлыг алба хаагчид хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн оршин суугч Э /10 настай, эрэгтэй/, Э /10 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын салаанд байсныг эсэн мэнд гарган ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна