Т.Доржханд: Би яг үнэндээ гадаад руу явмааргүй байдаг

Х.Есү
54 минутын өмнө

Шадар сайд Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр, "Бүх уул уурхайн орлогоо иргэддээ бодлогогүйгээр тараагаад дуусах юм бол төр гэж байгаад яах юм. Бидэнд хөгжилдөө зарцуулах, хуримтлах гэсэн хоёр сонголт байгаа. Өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал бол эрчим хүчний асуудал болчхоод байна. Олсон орлогоо иргэддээ бүгдийг нь тараагаад өгчихдөг эдийн засаг гэж байхгүй шүү дээ. Тэгвэл Сангийн яам, Уул уурхайн яамаар яах юм. Орж ирсэн мөнгөө халааслаад л байя л даа. 

М.Энхцэцэг гишүүн санаачилсан хуулиа танилцуулаагүй байж унагалаа гэж ярих нь утгагүй. Их хурлын гишүүдэд мэдээллээ өгөх ёстой шүү дээ. Бидний зүгээс санаатайгаар хуулийг нь унагсан зүйл байхгүй. 

ХҮН намынхан дандаа мэргэжлийн хүмүүс байдаг. Хоёрдугаарт олон улсад ажиллаж үзсэн. Салбар салбарын өндөр боловсролтой хүмүүс ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийг гоочлоод төрийн айлчлалын туршлагагүй гэвэл энэ асуудлыг хүлээж авахгүй. Ирээд мэтгэлз л дээ. 

Яг үнэндээ би гадаад руу явмааргүй болтлоо залхчихсан хүн. Ажлын хүрээнд явахаас өөр аргагүй. ХҮН намынхан тийм өлөн биш. Миний хариуцаж байгаа ажил бол гадаадын хөрөнгө оруулалтын хариуцах. Тиймэжэс ажлын хүрээнд 6-8 удаа явж байсан. Энэ жил ч бас тэр хэмжээнд л байх шиг байна. Гадагшаа яваад улсын мөнгөөр сайхан тансаглаад байдаг гэх зүйл байхгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.142
    37 минутын өмнө

    Явмааргүй бол ажлаа л өг л дөө.тэгвэл чиний хүсэл биелнэ дээ

    Хариулах