Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын бүлэг заавал долоо хоног бүр хуралдах албагүй

Х.Есү
1 цаг 35 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "МАН-ын бүлэг заавал долоо хоног бүр хуралдах албагүй. Хуралдахгүй байснаараа буруу зүйл боллоо гэж харж болохгүй. Бүлэг өөрөө тухайн хууль дээр УИХ-аар хэлэлцэж байгаа, орж байгаа хуулин дээр ямар бодлоготой байх вэ, эдийн засаг нийгэм улс төрийг хөгжүүлэхийн тулд ямар бодлого гаргах юм гэдэг дээр л хуралдаж байгаа. Өөрсдийн байр сууриа илэрхийлэхийн тулд л бүлэг хуралдаж байгаа. 

Манай бүлэг нэлээн "Халуун" бүлэг. Халуун уур амьсгалтай байдаг. Зах зух нь л хагарсан бутарсан байдалтай харагдаад байдаг байх. УИХ өөрсдөө Засгийн газраа байгуулсан. Засгийн газар руу дандаа шүүмжлэлтэй хандах ёстой. Тэгж байж Засгийн газрыг зөв зүйтэй зална. Түүнээс биш УИХ-ыгаа барьчхаад Засгийн газар нь буцаж орж ирж загнаад гишүүд нь янз янзаар хэлээд яваад байж болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна