Л.Гантөмөр: Ногдол ашгаа шууд иргэдийн гарт өгөх нь чухал байна

Х.Есү
1 цаг 5 минутын өмнө

Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох тогтоолын төслийг санаачилсан талаараа УИХ-ын гишүүн Л.Гантөмөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Ашигт малтмалын өгөөж бол ард түмнийх байна гэдэг энэ заалтыг хэрэгжүүлэхийн төлөө бид Баялгийн сангийн хуулийг батлуулсан. Баялгийн сангийн хуулиараа ногдол ашиг бол хуримтлалын санд орох учиртай. Харамсалтай нь сүүлийн үед ногдол ашгийн тодорхой хэсгийг дур зоргоороо зарцуулдаг болж хувирч байна. 

Хуримтлалын сангийн мөнгийг яг хүнд нь зориулах ёстой гэдэг агуулгаар хийсэн. Харамсалтай нь хүнд нь зориулж биш тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хийхэд зориулахаар хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа нь бидэнд том дохио өгсөн. 2026 оны Оюутолгойн борлуулалтын хэмжээ зургаан тэрбум америк доллар байна. 2027 оны ногдол ашиг 3 их наяд төгрөгийг авлаа гэхэд шууд иргэдийнхээ гарт өгөх нь хамгийн чухал байна. Энэ бол хийж үзээгүй ажил биш, бид хийж чадна.

Уул уурхайн баялгийн өгөөж ард түмэндээ шууд очдог улс бол Монгол байна гэдгийг тодорхой шийдчих юм бол цаашаагаа төсөл хөтөлбөрүүдийг дэмжих талдаа ард түмэн хүчтэй хандлагатай болно. Үр өгөөжийг улстөрчид булаацалддаг, ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр иддэг уудаг зүйл алга болох юм байна.

Та бүхэн D-parliament руу ороод хуулийн төсөлтэй танилцаад дэмжээсэй гэж хүсэж байна. Ер нь улс төрчид ч гэсэн нэг зүг рүүгээ хараасай гэж бодож байна. Энэ бол улс төрийн мэтгэлцээн маргаан биш" гэлээ. 




Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.111
    51 минутын өмнө

    dansaar avna

    Хариулах
  • 59.153.113.57
    51 минутын өмнө

    pop novshnuud ulsaaraa toglood 30 jil

    Хариулах
  • 66.181.161.116
    42 минутын өмнө

    Medeej irgen bvr dansaar aa awh ystei demjij baina oyu tolgoin ashigaa dansandaa awii irged

    Хариулах
  • 103.212.119.217
    41 минутын өмнө

    Дансаар авна

    Хариулах
  • 103.212.119.217
    41 минутын өмнө

    Дансаар авна

    Хариулах
  • 66.181.167.241
    22 минутын өмнө

    Өмхий баяд битгий хуц

    Хариулах
  • 66.181.185.250
    20 минутын өмнө

    Дансаар авна

    Хариулах
  • 103.140.11.131
    14 минутын өмнө

    Дансаар авна

    Хариулах
  • 103.140.11.131
    13 минутын өмнө

    Дансаар авна

    Хариулах
  • 202.126.89.229
    10 минутын өмнө

    Дансаар авна

    Хариулах
  • 122.201.21.95
    10 минутын өмнө

    Dansandaa awnaa

    Хариулах