Монгол Улс 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 222,642 жуулчин хүлээж авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17%-иар өссөн үзүүлэлт аж.
Урин дулаан улирал ирж байгаатай холбоотойгоор жуулчдын урсгал өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн тавдугаар сарын эхний зургаан өдрийн байдлаар 14,500 гаруй жуулчин авчээ.
Монголд ирэх жуулчдын тоо 2024 онд 5.9%-иар бууралттай байсан /Эхний дөрвөн сарын байдлаар/. Тодруулбал, 2023 онд 141,217 жуулчин ирж байсан нь 2024 онд 132,888 болж буурсан байдаг. Тэгвэл 2025 онд 176,915 болж, 2026 онд 208,129 болж өсжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна