Цахим орчинд "Энэ хүн 25-р эмийн сангаас дээш өгсөж байхад 1 охиныг айлгаад араас нь орилж хашхирч гүйгээд байхаар нь гайхаад эргээд харсан чинь над руу орилоод зодох гэж дайраад" гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн.
Мөн Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед “Чингүнжав хөшөөний орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан хийж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллага дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 30 настай, эрэгтэй “Г” олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн байх тул Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна