С.Амарсайхан: Өнгөрсөн хугацаанд 80 гаруй тэрбум төгрөгийн авлига, хууль бус хөрөнгө тогтоогдсон ч улсын санд 400 гаруй сая төгрөг л орсон

Zuv.mn
47 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Авлигын хөрөнгийг хурааж, олон нийтийн сайн сайхны хөгжилд зарцуулах тухай анхдагч хуулийн төслийг танилцуулжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газар авлига, албан тушаалаа ашиглан бий болгосон хөрөнгийг хурааж нийгмийн сайн сайхны санд зориулах анхдагч хуулийн төслийг, үзэл баримтлалтай нь танилцууллаа.  

Хууль хэрэгжсэнээр албан тушаалаа урвуулан ашигласан этгээдийн хөрөнгийг хуулийн дагуу хураана. Өмнө нь санаачлагдаж, өргөн баригдсан хуулийн төслөөс ялгаатай нь, хураасан мөнгийг улсын төсөв зэрэг бусад сангуудтай холихгүйгээр зөвхөн нийгмийн сайн сайхны төлөө зориулах юм. Энэ хуулийн төслийн дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар ажиллаж байна.

Хуулийн төсөл нь хууль бус хөрөнгийг зөвхөн хураах тухай биш хураасны дараа хэрхэх вэ гэдгийг зохицуулж байгаагаараа онцлогтой. Мэдээж хөрөнгө хураах шийдвэр хуулийн дагуу, буруутай этгээдэд өөрийгөө хамгаадлах боломжийг нь олгох гэх зэргээр хүний эрхийг дээдэлсэн байдалд хуулийн дагуу явагдах учиртай. Энэ боломжийг хангаж өгнө.

Одоо хэрэгжиж байгаа хуулиудад, хууль бус хөрөнгийг хураах, илрүүлэх заалтууд байдаг. Гэсэн ч авлигын хэрэг нь тогтоогдож, ял шийтгэлийг нь оноосон ч авлиыгн хөрөнгө нь цаана нь үлддэг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 80 гаруй тэрум төгрөгийн хууль бус хөрөнгө тодорхой болсон ч улсын санд 400 гаруй сая төгрөг л төвлөрсөн байдаг. Иймээс прокурор, АТГ-аас гэмт буруутай нь тогтоогдсон ч авлигын хөрөнгө нь байсаар байгааг тогтоож, улсын орлого болгох асуудал хуулийн төсөлд туссан” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна