"Нэр бүхий байгууллагын ажилтан 457 сая гаруй төгрөг хувьдаа завшсан" гэх гомдол, мэдээлэл энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайлбал иргэн “Г” нь 2023 оноос хойш байгууллагынхаа 457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн үйл ажиллагаандаа тогтмол хяналт тавьж, орлого, зарлагын гүйлгээг давхар баталгаажуулах, ажилтнуудын санхүүгийн эрх, үүргийг тодорхой зааглах замаар байгууллагын хөрөнгө завших гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна