ТОДРУУЛГА: Нуралтад өртсөн Оюутолгойн гурван ажилтан эмнэлгийн тусламж авч байгаа

Г.Долгорсүрэн
1 цаг 26 минутын өмнө

“Оюутолгой” компанийн гүний уурхайд өчигдөр /2026.10.30/ 18:00 цаг орчимд газар хөдөлж, 15  уурхайчин хүнд, хөнгөн гэмтсэн тухай  мэдээлсэн.

Энэ талаар Оюутолгой ХХК-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээс тодруулахад " Ослын нөхцөл байдалтай холбогдуулан аврах багууд шуурхай арга хэмжээ авч, ажилласан.

Нуралтад өртсөн 15 ажилтны гурав нь эмнэлгийн тусламж авч байгаа. Нэг нь хот руу хүргэгдсэн мэдээлэл байна. 12 ажилтны биеийн байдал хэвийн байгаа. Албан ёсны мэдээллийг удахгүй өгөхөөр бэлдэж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна