“АСТАНА 2026”: Э.Дэлгэрмаа шагналт тавдугаар байрт шалгарлаа

Х.Батсайхан
49 минутын өмнө

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа өчигдөр хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Манай бөхийн өрсөлдөгч нь "Парис-2024" олимпын наадмын мөнгө, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, АНУ-ын бөх Кеннеди Алексис Блэйдис байсан бөгөөд манай бөхийг 9:3 оноогоор хожсон юм.

Монголын баг тамирчдаас одоогийн байдлаар эмэгтэйчуудийн 76 кг-ын жинд Э.Даваанасан хүрэл медаль хүртэж, Б.Хулан, Т.Энхжин, Э.Дэлгэрмаа, сонгомол бөхийн тамирчин М.Даваабанди нар шагналт тавдугаар байрт орсон амжилтыг үзүүлээд байна.  

Мөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Энэтхэгийн тамирчин Манишад ялагдсан ОУХМ Х.Болортуяа Канадын тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Лауренсе Беаурегардтай, эрэгтэйчүүдийн 65 кг-д Арменийн Вазген Теванянд ялагдсан Б.Зэнээмэдэр, Казахстаны Оссимжан Дастанбектай  дагах барилдаанд хүч үзнэ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.187
    34 минутын өмнө

    Нэг л олон дасгалжуулагч нар харагдах юм. Тамирчдын бэлтгэл сургуулилт бараг алга. Уг тамирчдад боломж бол байгаа харагдаж байна

    Хариулах