Эцэг эхчүүдэд зориулав: Хүүхдийн эмч зөвлөж байна

2017/01/06
Хүүхдийн ахлах эмч Т.Цолмон зөвлөж байна. 

Асуулт: Сайн байна уу. Манай охин дөрвөн сартай. Толгой нь халаад байх юм. Юунаас болдог вэ. Соск муу нөлөөтэй юу?

Хариулт: Толгой нь халдаг бол тархины хүчилтөрөгч дутмагшил буюу тархины хөнгөн хэлбэрийн даралт байгаа. Хүүхдийн толгойг 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цайгаар угааж өгөх, будаан буюу цайны шааран дэр дэрлүүлэх, агаарт сайн гаргах хэрэгтэй. Гадаа гудамны агаар хасах градустай байх үед хүүхдийг гадаа удаан гаргаж болохгүй. 5-7 минут тэвэрч гаргахад болно.

Гол нь гэрт байгаа агаарыг цэвэршүүлэх нь чухал. Хүүхдийг өөр тасалгаанд оруулж байгаад амьдардаг өрөөнийх нь агаарыг цонх онгойлгож цэвэршүүлж өгөх хэрэгтэй. Хүүхэд тайван унтаж чадахгүй уйлагнаад зовиур ихтэй байгаа бол эмчид үзүүлж байгаад тархины цусан хангамж сайжруулах эм хэрэглэж болно. Гол эмчилгээ нь агаар эмчилгээ байдаг. Давхар Вит Д-г урьдчилан сэргийлэх тунгаар заавал хэрэглээрэй. Соскоо болж өгвөл хөхүүлэхгүй байсан нь дээр.

Тодорхой заалтаар хэрэглэж болно. Соска хөхөлт удаан хэрэглэвэл гэдэс хий ихтэй, тагнай хонхойж, хүүхдийн хэл ярианы хөгжилд тодорхой хэмжээгээр муугаар нөлөөлдөг. Иймээс хэрэглэхгүй байсан нь дээр.

Асуулт: Манай хүүхэд 5 сартай. Ханиад хүрээд 7 хоног витамин С аньны ханд өгсөн боловч дээрдээгүй. Эмчид дахин үзүүлтэл хоолой нь идээлсэн байна гэсэн.  Ингээд баахан эм, лаа бичүүлж аваад хэрэглээд байгаа хэрнээ ханиад нь эдгэхгүй байна, яах вэ?

Хариулт: Сайн байна уу. Одоо антибиотик, Вит С, аскорпутин хэрэггүй. Муцера сиропоор 2.5мл-р 6 цагаар 3 хоног, Цитеризин 4 хуваагаад өдөрт 2 удаа 2 хоногоос илүүгүй уулгаарай. Ер нь хоолойны идээлэлтэд антибиотик 10 хоног уух заалттай байдаг.

Асуулт: Хүү маань 8 сартай. Жин багатай байгаад байна. Яаж жинг нь нэмэх вэ Мөн хоололтын талаар зөвлөгөө өгөөч.

Хариулт: Сайн байна уу. 8 сартай хүүхэд 200 - 250мл нэг удаадаа идэж болно. Хүүхдийн хооллолтыг 2.30 минутаас 3 цагийн зайтай идүүлэхэд болно. Хүүхэд хоолны дуршил сайтай байвал шөнө 21 цагт хөхүүлээд 00 цагт сүүг кашаар өтгөрүүлэн 200мл хүртэл идүүлж болно. Жингийн хувьд бага зэргийн алдагдал байна. Хоолны дуршлыг нэмэгдүүлэх зорилгоор Күркүма DHA гэдэг бэлдмэлээс 5мл-р өдөрт нэг удаа 30 хоног уулгаарай. Бантангаа нэг халбага наранцэцгийн тос, эсвэл цөцгий нэмэх зэргээр баяжуулж болно. Тэжээллэг зутан нухаш зэрэг хоолны нэр төрлийг олшруулж болно.

Асуулт: Сайн бна уу, Хүү маань одоо сар гарантай унтахдаа ерөөсөө тайван унтахгүй юмаа. Өлгийдөж унтуулсан ч задгай унтуулсан ч атиралдаал, тийчэгнээл, гяхтнаал, биеэ займчуулаал байхын. Яах вэ?

Хариулт: Сайн байна уу. Хүүхэд тархины хүчилтөрөгч дутмагшилтай рахиттай байх үед тайван бус байж болно. Хүүхдийн баас зүгээр байна уу? Хүүхдийг бага хугацаагаар өдөртөө 1-2 удаа агаарт сайн гаргаарай. Орой унтлагын цагын өмнө усанд оруулж өгч болно. Вит Д-г таарсан тунгаар уух хэрэгтэй.

Асуулт: Хүүхдийн мөөнь толгойноос эхлээд хөл хүртэл нь битүү юм туурчихлаа Яах вэ?

Хариулт:  Сайн байна уу. Тууралтууд гараад хэр их удаж байна вэ? Өөр зовиур байна уу? Хүүхэд хэрэв халуураагүй биеийн ерөнхий байдал сайн уур уцааргүй хоолоо сайн идэж байгаа бол харшлын тууралт байх магадлалтай. Гарсан газраасаа бүдгэрч байна уу. Шинээр хоол хүнс хэрэглэсэн, шинэ хувцас өмсгөсөн, чихэрлэг юм уулгасан, эхийн хооллолт гэх зэргээс шалтгаалсан харшлын тууралт байх магадлалтай.

Гол эмчилгээ нь харшил өгөөд байгаа зүйлийг хол байлгах юм. Хэрэв хүүхэд тууралтандаа зовиурлаж байгаа бол Фенистил дусаалгаар 8 дуслаар өдөрт 3 удаа 3 хоног уулгаж болно. Харшил өгөхөөр зүйл хэрэглэж, идүүлэхгүй байх нь зүйтэй. Тууралт намдахгүй, улам ихсэж хүүхдийн биеийн байдал сайжрахгүй бол өрхийн эмчдээ заавал үзүүлээрэй.

Асуулт: 5 сартай хүүхэддээ өрхийн Д уулгасан хэрнээ хөлрөөд байна. Ямар арга хэмжээ авах вэ?

Хариулт:  Сайн байна уу. 12 сар, 1 сард Вит Д уусан уу? 11 сард эмчилгээний тунгаар Д уусан байна. Одоо энэ саруудад үргэлжлүүлэн урьдчилан сэргийлэх тунгаар энэ Д-ээ сардаа нэг удаа уух ёстой. Эмч үзэж байгаад кальцийн бэлдмэл давхар уух шаардлагатай эсэхийг шийдэж өгнө. Д-н дутлыг арилгахаар хүүхэд аяндаа нойр нь сайжирч, тайвширдаг.

Асуулт: 10 сартай хүүхдийн маань дагз их халаад, уйлаад байх юм?

Хариулт: Сайн байна уу. Тархины даралттай байхаар хүүхэд дагз нь халж, их гэдийдэг. Энэ нь тархины хүчилтөрөгч дуталтай Вит Д хангалттай тунгаар авахгүй байх үед ийм шинжүүд илэрдэг. Хүүхэд мөлхдөг үү, хөдөлгөөний идэвхи хэр сайн бэ? Хүүхдийн булчингийн тонус чанга, тархины хүчилтөрөгч дутмагшилтай байхаар хүүхэд гэдийдэг. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах зорилгоор таарсан эм жишээлбэл: Цераксон 2мл-р өдөрт нэг удаа 14 хоног уулгаж болно. Хүүхдийн булчингийн тонус хөдөлгөөний идэвхийг дэмжих зорилгоор тохирсон иллэг массажинд хамруулж өгөөрэй.

Асуулт: Хүүхдийн маань хэвийн биш байна аа. Язмагтай байж байгаад одоо ногоон өнгөтэй болчихлоо?

Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хоолондоо сайн хөхөө сайн хөхөж байгаа бол, жин нэмж байгаа бол, ээж өөрийн хооллолтонд анхаарахад болно. Хэрэв шингэн алдалтын шинж байвал шингэн нөхөхөөр хоросол уулгаж болно. Гэдсэнд Бифидум бактер шилтэйгээс 6 цагийн зайтай 3 хоног өгч болно.

Асуулт: Хүүхдийн маань хамар битүүрээд дусаагуур хэрэглэсэн ч нус нь гарахгүй байна. Яах вэ?

Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хамрын салст эмзэг тул зөөлөн хөвөнгөөр болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Хамраас цус их хэмжээгээр урсаж гарахгүй зөвхөн нус нь цусны судалтай байгаа бол хамрын салстыг бага зэргээр гэмтээсэн байж магадгүй. Хүүхдийн хамрыг цэвэрлээд байхад битүү юм шиг дуугараад байх нь хамрын салст хөөнгөтсөнөөс болж тэгж дуугардаг. Ойр ойрхон цэвэрлэж хэрэггүй. Дусаалгаа 2 дуслаар 6 цагийн зайтай дусаагаад ажиглах хэрэгтэй. Бага хугацаагаар ч болов агаарт гаргаарай.

Асуулт: Зургаан настай хүүхдийн маань амьсгал их ширүүн, унтахдаа хурхирч байгаа юм шиг сонсогдоод байна, яах вэ?

Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн гүйлсэн булчирхай буюу хоолойны мах хэр том бэ, жилдээ хэдэн удаа хоолой нь өвддөг вэ? Хүүхдийг унтаж байх үед нь ажиглах хэрэгтэй. Хурхирах, амаа ангайж унтах, шүдээ хавирах зовиуртай тайван унтахгүй бол чих хамар хоолойн эмчтэй зөвлөж байгаад нармайны зураг авхуулж Адинойд гэдэг булчирхай томорч тэнд ямар өөрчлөлт байгааг тодруулах хэрэгтэй.


Асуулт: Хүү маань сар гарантай. Өдөрт сайн унтахгүй байна. Цераксон, пирацетам ууж байгаа. Яаж тайван унтдаг болох вэ?

Хариулт: Сайн байна уу. Тодорхой хэмжээгээр унтах ёстой цагаараа унтаж амрах ёстой. Цераксон, Пирацитам хоёр ижил үйлчилгээтэй. Хүүхэд тайван унтаж чадахгүй бол энэ хоёр эмээ түр азнаад Вит Д-с уулгаад болж өгвөл бага хугацаагаар агаарт өдөрт 2-3 удаа гаргаж, өтгөн хар цайгаар толгойг хоёр өнжөөд нэг удаа угааж өгөх зэргээр асаргааг сайн хийгээд үз. Хүүхдийг гол нь агаарт сайн гаргаж сайн унтуулах нь тархины даралтанд сайнаар нөлөөлдөг. Хүүхэд өөрөө тайван унтаж чаддаг болсны дараа Цираксоныг үргэлжлүүлэн уулгаж болно. Пирацитам хэрэггүй.

Асуулт: 2 сартай хүүхэд маань ханиад хүрч эхэлж байх шиг байна. Ямар арга хэмжээ авах вэ?

Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хамрыг сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй. Хамарт нэрмэл ус, натрихлоридын 0.9%-н уусмалаас нэг дуслаар 2 хамарт ээлжлэн дусааж голгүй имэрч бэлдсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр хамрын доторхи ялгадсыг цэвэрлэж өгнө. Гол нь сайн хооллох хэрэгтэй. Дулаан байлга. Хүүхдийн дархлааг сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Хамарт нь Оксолинымаз түрхэж өгч болно. Виферон лаа 150000ме-тэйг өдөрт нэг удаа шулуун гэдсээр хийж болно. Вит С-н уусмал хүүхдийн тунгаар хоёр хоног уулгаж болно.

Асуулт: 2 настай хүүхдийн хөл нь шөнө өвдөөд байна гэх юм. Калци дутагдаад байна уу, эсвэл ямар нэгэн өвчин үү?

Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн өсөлт явагдаж, биеийн цул ясны хэмжээ нэмэгдэхээр хальс нь эмзэглэж өвддөг. Гол нь хүүхдийн хөл хавдсан, улайсан нэг газартаа эмзэглэлтэй, байнгын өвдөлттэй, хоолой залгиурын үрэвсэл олон удаа давтагдаж өвдөж байсан бол сайн анхаарах хэрэгтэй. Халуурч байна уу? Хүүхдийн хөлний өвдөлтийг бүлээн усанд бага хэмжээгээр дүрэх, Вит Д, кальцийн бэлдмэл зэргийг тохирсон тунгаар уулгаад үзээрэй. Зовиур арилахгүй бол нарийн мэргэжлийн эмчид үзүүл. Бруцеллёз өвчиний үед үеэр хавдах, бондгор тууралт шиг зүйл гарах, халуурах шинж илэрдэг. Хүүхдийн хөлийг нүцгэлж байгаад хоёр хөлийг харьцуулж шалгана. Доголж байна уу, ажиглаарай.

Асуулт:Хүүхэд маань ой 6 сар хүрсэн ч шүлс гоожих нь зүгээр болдоггүй ээ. Хаана хандах вэ?

Хариулт: Сайн байна уу. Шүлсний булчирхай идэвхжиж, шүлсний ялгаралт ихэсдэг. Эрүү нүүрний болон дотоод шүүрлийн эмчид үзүүлээрэй. Ам залгиурт нь ямар нэгэн асуудал байгааг тодруулах хэрэгтэй.

Асуулт: Хүүхэд хөхөө хөхсөнийхөө дараа их гулгих юм аа. Яах вэ?

Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг хөхүүлсний дараа хагас босоо босоо байдалтай тэвэрч хүүхдийг хэхрүүлсний дараа хэвтүүл. Энэ нь хүүхдийг гулгихаас сэргийлдэг. Хооллолт болгоны дараа байнга гулгиулж байвал бас жин нэмэхгүй байгаа бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шалтгааныг тодруулах шаардлагатай. Хүүхдийг идэх ёстой хэмжээгээр нь 2цаг30 минутаас 3 цагийн зайтай хооллоно.

Хүүхдийг цаггүй хөхүүлээд байхаар ходоодны шингээлт муудаж, гулгих гээд байдаг. Тэгэхээр гулгидаг хүүхдийг цагаар хоолловол зүгээр. Мөн өдөрт бага хэмжээгээр ч болов агаарт гаргах нь тустай.

Асуулт: 9 сартай хүүхдийнхээ дархлааг яаж дамжих вэ?

Хариулт:  Сайн хооллох ёстой. Өвчлүүлэхгүй байх ёстой. Хоолны цэс найрлаганд Витамин, эрдэс хангалттай хэмжээгээр агуулагдсан байх ёстой. Хэрэв нэг төрлийн хоол байнга иддэг хандлагатай бол витамин уулгаж болно.

Асуулт: Хүүхэд маань хөхөө хийтэй хөхөөд байх юм яах вэ?

Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг хөхүүлэхдээ ээжийн хөхний нөсөөтэй бор хэсгийг лав үмхүүлж өөр лүүгээ харуулан шахаж тэвэрч хөхүүлэх ёстой. Хүүхдийн хөхөж байх үед нь залгилтын чимээг сонсох хэрэгтэй. Хөхөнд сүү муу байх, хангалттай сүү аманд нь ялгарахгүй үед залгилт сонсогдохгүй зөвхөн сорж таны хэлсэн шиг чимээ гаргаж болно. Тэгэхээр хөхөнд хангалттай сүү байгаа эсэхийг сайн тодруулаарай. Хөхөө дутуу үмхсэн үед хий орж хэвлий дүүрдэг.

Асуулт: хүүхэд маань гулгиад байх юм аа Яах вэ?

Хариулт: Сайн байна уу. Хөхний сүүг нэмэгдүүлэхэд гол нь ойр ойрхон хөхүүлэх хэрэгтэй. Ээж хангалттай сайн идэхэс гадна хөхөндөө сүү орно гэсэн итгэл найдвартай чармайлттай байх ёстой. Өдөрт хүүхдээ унтах зуур сайн унтаж амрах хэрэгтэй. Хоол нойрноос илүүтэй стрессгүй тайван байх ёстой. Ийм байхад л хөхний сүү сайн ордог төв мэдрэлийн системээс зохицуулгатай байдаг. Хангалттай сайн идэхгүй байна гээд яаран хүүхдийн сүүгээр битгий угжаарай. Хөхний сүү ямар ч эмнээс илүү.

Асуулт: 10 сартай хүүхэд маань шөнө олон сараад байна?

Хариулт: Сайн байна уу. Хүүхийн нойр тогтвортой биш, хөнгөн сэрвэлзээд байх нь тархины даралттай байх, нийтлэг шалтгаан нь рахит байдаг. иймээс хүүхдэд Витамин Д-г илэрч байгаа шинж тэмдэгтэй уялдуулан тунг тааруулж тогтмол уулгах хэрэгтэй. Хүүхдийг агаарт сайн гаргаж, өдөр өнжөөд усанд оруулах, иллэг массажинд хамруулах зэргээр тархины хүчилтөрөгчийн хэрэгцээг хангах, булчингийн тонус сайжруулах арга хэмжээг давхар авбал хүүхдийн цочромхой байдал арилах болно.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.231
    2023/05/04

    Зулайн эхогоор тархины хүчил төрөгчийн дутагдал гэж гарсан хүүхдэд цераксин өгөөд 7. Хонож байна үргэлжлүүлж өгөхүү 2сартай

    Хариулах