Хүүхдийнхээ потенциалыг дээд хэмжээнд хүргэх 8 арга

2017/01/26
1.    Хүүхдүүдээ  хангалттай хэмжээнд унтаж амарч  чадаж байгааг эсэхийг нь хянаарай.

·Жил бүр зохийн байгуулагддаг Associated Professional Sleep Societies (APSS)-ийн уулзалтанд дээр 2010 онд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд танилцуулжээ. Уг судалгаагаар  өдөрт хамгийн багадаа 11 цаг унтдаг сургуулийн өмнөх насны хүүхдүүд оюуны хөгжлийг шалгах тестэд хамгийн өндөр оноонуудыг авсан байна.

 Английн National Sleep Foundation-ээс тогтмол хангалттай хэмжээнд унтаж амрах нь тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг

АНУ-ын Bradley  эмнэлэгийн хронобиологийн судалгааны захирал , Brown их сургуулийн сэтгэл судлал-сэтгэцийн тэнхимийн профессор Mary Carskadon “ унтах үед тархинд тархины өсөлт хөгжилд нөлөөтэй чухал шинэ циклүүд явагддаг учраас хангалттай  унтаж амрах нь маш чухал” гэж тэмдэглэжээ.

2.  Тогтмол дасгал хийлгэ.

Дасгал хөдөлгөөн нь тархины хоол гэж хэлж болох бөгөөд тархины үйл ажиллагаа, ялангуяа ой тогтоолт, бодох сэтгэх үйлд нэн сайн нөлөөтэй. Дасгал хөдөлгөөн гэдэг бол цусны эргэлтийг сайжруулдаг, улмаар биеээр эргэлдэх цусны хэмжээг ихэсгэж, чухал эд эрхтэнүүдэд хүрэх цусны хэмжээ ихэснэ.

Цусан хангамж сайжрана гэдэг нь хүчилтөрөгчийн хангамж ихэснэ гэсэн үг, тиймээс тархины эд эсийн түвшинд тэжээл сайжирч, тархиний эсийн үйл сайжирна. Түүнчлэн дасгал хийх явцад тархины эдүүдэд нейротрофик фактор (BDNF)  болох өвөрмөц уураг ялгардаг.  Энэхүү уураг нь тархины эсүүдийн өсөлт, хоорондын харилцан хамаарал, холбоог идэвхижүүлж өгдөг.

3.  Бэлэн хүнс хүнсний бүтээгдэхүүнээс татгалз

Английн нэгэн судалгаагаар бага насны хүүхдүүд бэлэн хүнсний бүтээгдэхүүн ихээр идэх нь тэдний IQ-г бууруулж байгааг тогтоожээ.

Английн томоохон их сургуулиудын нэг болоах Bristol их сургуулийн судлаач, судалгааны удирдагч Kate Northstone амид дэм, ш,им тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдийн IQ-д мэдэгдэхүйц хэмжээний нөлөөг үзүүлж байгааг цохон тэмдэглэсэн.

 Түүнчлэн 3 настай хүүхдүүд бэлэн шим тэжээл муутай бүтээгдэхүүнээр хооллох нь 5 жилийн дараа хүүхдийн IQ буурах шалтгаан болно хэмээн   дэлхийн томоохон сэтгүүлүүдийн нэг Journal of Epidemiology and Community Health – д хэвлэгдсэн нэгэн судалгааны ажилд дурьджээ.

4.  Тэдэнтэйгээ ойр дотно байх.

Канадын Монтрейл их сургуулийн судалгаагаар хүүхдийн сурах чадвар нь аав ээжтэйгээ хэр ойр дотно байсантай холбоотой байгааг тогтоожээ.

Эрдэмтэд хүүхдийг тэвэрч, хамт тоглож, ойр дотно байх нь тэдний биед окситоцин хэмээн бодис ялгаралтыг ихэсгэнэ. Энэхүү дааврын үйлдэл маш өргөн хүрээтэй бөгөөд тэдний нэг нь хүүхдийн сурах чадварыг нэмэгдүүлдэг байна. Мөн окситоцин нь хүүхдийн оюуны хөгжил, шийдвэр гаргах чадвар, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг болох нь батлагдсан.

 5. Хүүхдүүдээ бичгийн хэвээ сайжруулахад нь тусал, дэмж.

  Хүүхдийнхээ бичих чадварыг сайжруулах нь таны хувьд цагийг дэмий үрж байгаа хэрэг биш юм. Бичих явцад хүүхэд булчингийн үйлээ хянаж, бичиж буй зүйлийнхээ талаар бодож сэтгэж байдаг учраас  бичгийн дадлага сайн хийх  нь хүүхдийн тархи, оюуны хөгжил, танин мэдэхүйг сайжруулна.

6.  Тэдэнд компьютер болон видео тоглоом тоглохыг нь зөвшөөр

Тиймээ. Та яг зөв уншсан. Магадгүй та нэлээд  гайхаж байгаа байх. Бодох, сэтгэх, төлөвлөх шинж чанартай тоглоомын төрлүүд нь хүүхдэд тархины нэгэн төрлийн дасгал болно.

Гэхдээ мэдээж хэрэг тэдэнд тоглох тодорхой цагийн хуваарь гаргаж, түүнийгээ дагаж мөрдөх нь чухал. Компьютер, видео тоглоом нь гар болон нүдний хоорондын хамтын үйл ажиллагаа, хурдан ойлгох, хурдан сэтгэх, болон нүдний баримжааг сайжруулдаг.

 7.  Хүүхдүүдтэйгээ хамтдаа тогло.

  Хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь тэдэнд зугаатай байхаас гадна, тэдний тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Судлаачдын хэлснээр та хүүхдээ ухаантай болгохын тулд үнэтэй тоглоом худалдан авч эсвэл чадвартай багш нарыг хөлслөх шаардлагагүй. Хамгийн гол нь та хүүхдүүдтэйгээ л хамт тоглох.

 Судалгаагаар аав ээжтэйгээ хамт тоглодог байсан сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурлагын ерөнхий түвшин бусад хүүхдүүдийнхээс харьцангуй өндөр байсан байна.8.    Ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх
Та аль болох бага наснаас нь хүүхэддээ ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх нь тэдний үгийн баялаг, ерөнхий мэдлэг, ярих чадвар, аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, шалтгааныг  илрүүлэх чадварыг хөгжүүлдэг.

Энэ бүх дэвшилтэт чадварууд нь ихэвчлэн таны хүүхэд сургуульд орох үед  таньд мэдрэгдэх  бөгөөд та өөрийн  хичээл зүтгэлдээ үргэлж талархаж явах болно


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна