Сар шинийн идээгээ Баянхонгорын ааруулаар засаарай

2017/01/30
“Баянхонгорт үйлдвэрлэв” Баянхонгор аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Шөнийн худалдааны төвд  болж байна.  Хоёрдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн найман сумын 25 иргэн, аж ахуй нэгж, байгууллага нийт 344 ширхэг гар урлал, ууц, үхрийн өвчүү, 143 ширхэг тогооны өрөм, 1200 ширхэг бурам, нутгийн талх нарийн боов, мах, сүү, цагаан идээг та нэг дороос худалдаж авах боломжтой.

 Улсын хэмжээнд малын гоц халдварт өвчин дэгдээд байгаа. Харин Баянхонгор аймаг улсын хэмжээнд малын халдварт өвчингүй, эрүүл бүсийн нэгээр үлджээ. Тиймээс Баянхонгор аймгийн малын гаралтай мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд зөвлөж байгаа аж. Тус үзэсгэлэн худалдаа 13 дугаар хороолол, Намъянжугийн гудамж, Шөнийн худалдааны төвд  үргэжлжилж байна. 

Үзэсгэлэн худалдааг УИХ-ын гишүүн М.Билэгт, Л.Элдэв-Очир, Г.Занданшатар нар ивээн тэтгэж байгаа бол зохион байгуулагчаар  Баянхонгор  аймгийн Засаг даргын тамгын газар, "Нар-Мон" ХХК, Монголын малчдын хоршоодын үндэсний холбоо  ажиллаж байгаа аж. 





























Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна