УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү баавгайн савар гаргах гэж байгаад баригджээ

2017/03/09
 Сар шинийн баярын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байх Хавирга-Архашаатын боомтоор Хятад улс руу баавгайн савар хууль бусаар гаргах гэж байсныг тагнуулынхан илрүүлжээ.

Улсын хилээр хориотой ан амьтны эд эрхтэн хууль бусаар нэвтрүүлэхээр явж байсан хүн нь Хаянгаагийн Болорбаатар аж. Тэрбээр Дорнод аймгийн харьяат, тус аймгаас УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны төрсөн дүү юм байна.

Бидэнд олдсон мэдээллээр Х.Болорбаатар нь тухайн үед 22-66 дор дугаартай Лексус -570 маркийн хар өнгийн автомашиндаа 5 ширхэг баавгайн нийт 20 саврыг машиныхаа дугуйнд нуун тээвэрлэж явжээ. Мөн түүнтэй хамь явсан Хятад улсын 2 иргэнийг саатуулсан байна.

Баавгай бол Монгол Улсад нэн ховордсон амьтны тоонд багтдаг, олноор нь агнахыг хориглосон. Баавгайн савар Хятадын хар зах дээр нэг бүр нь 5000 юан буюу 1.700.000 төгрөгийн үнэ хүрдэг, цаашлаад өмнөд Хятадад нутгийн гүнд байх өндөр зэрэглэлийн ресторанд баавгайн нэг савраар хийсэн нэг таваг хоол 1000 орчим ам.долларын үнэ хүрдэг гэнэ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  эргэн хүргэнэ. 


Х.Болорбаатар
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна