Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид “Өөрийгөө дуудлагын жолооч байна” гэж танилцуулан оройн цагаар баар, караокегоор үйлчлүүлээд гарч буй иргэдийг залилан, автомашиныг нь авч явдаг этгээдийг илрүүлэн саатуулжээ.
Сэжигтэн Б нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг баар, цэнгээний газраар үйлчлүүлээд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж жолоо барих чадамжгүй болсон иргэдийг залилдаг байсан нь тогтоогдсон байна.
Түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар сэжигтэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна