“Ай Ти Би Берлин 2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болж байна

2017/03/09
 ХБНГУ-ын Берлин хотноо 51 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Ай Ти Би Берлин 2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өчигдөр амжилттай нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, тус яамны сайдын зөвлөх Д.Гансүх, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Болор нараар ахлуулсан албаны төлөөлөлүүд оролцлоо.

ХБНГУ-ын Берлин хотын дарга ноён Михайл Мюллер, ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ирис Глайке, ‘Мессэ Берлин’ компаний дарга Кристиан Гёке, ХБНГУ-ын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Михайл Френцэл, ХБНГУ-ын аялалын холбооны Ерөнхийлөгч Норберт Фийбиг болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай нар Дэлхийн 186 орнуудын 10,000 гаруй аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд оролцож буй тус үзэсгэлэнгээс Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн нээлтэнд онцолж оролцсон нь чухал ач холбогдолтой байлаа.

Дээр дурьдсан албаны төлөөллөөс гадна үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр тэргүүтэй ажлын хэсэг болон МИАТ ХХК, Ger to ger, Great Chinghis Expedition, Tsolmon Travel, Juulchin, New Juulchin, Nature Tour, Ar Mongol Travel, Star Mongolia зэрэг компаниуд Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын салбарт сурталчлан таниулах үүрэгтэйгээр оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын “Тогтвортой аялал жуулчлал ба Торгоны зам дагуу нутгийн иргэдийн оролцоо” сэдэвт Торгоны замын сайд нарын долоодугаар уулзалт амжилттай зохион байгуулагджээ.





 
Эх сурвалж: Байгаль орчин,  ногоон хөгжил, аялал жуулчлалын яам 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна