Өнөөдөр болох үйл явдлууд

2017/03/10

09:00 цагт

  • Төрийн ордоны "Б" танхимд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага” сэдэвт Зөвлөлдөх уулзалт болно.
  • “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалт ЭМЯ-нд болно.

10:00 цагт

  • "Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" сэдвээр Хууль зүйн үндэсний хүрээлэнд "Хууль төрөхийн өмнө" хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • Хатан туул театрт БСШУС-ын сайд Ж.Батсуурь ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцана.

11:00 цагт

  • Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, Монголын шатрын холбоо хамтран Хэнтий аймгийн Дадал суманд шатрын УАШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулж MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
  • МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Үндэсний мэдээллийн төвд болно.

11:30 цагт

  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг шалгуулах, хувьчлах талаар ард түмний санал авах “Олон нийтийн 11-11 төв” нээгдсэн талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
  • Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11:40 цагт

  • Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа болно.

12.00 цагт

  • ЭМЯ-нд Сүрьетэй тэмцэх дэлхийн өдрийн талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт

  • Энэ сарын 9-ний өдрөөс эхлэн заагдсан хугацаандаа АТБӨЯХ-ийн татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон талаар нийслэлийн Татварын газар, ЗЦА-аас мэдээлэл хийнэ. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болно.

15:00 цагт

  • Тусгаар тогтнолын ойд зориулсан Математикийн Улсын 4-р олимпиадын дүнгийн хурал, шагнал гардуулах ажиллагаа Олонлог академийн байранд болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна