ХЦДБЧ-ын гоцлол дуучин Г.Батсүх цэргийн баяраар тоглоно

2017/03/10
Эр цэргийн баяр буюу энэ сарын 18-ны өдөр  “ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ЭХ ОРОН” нэртэй уран бүтээлийн тоглолтоо сонсогч түмнээ өргөн барих гэж байгаа дуучин Г.Батсүх олон түмэнд дуучин гэхээсээ илүү хөтлөгчөөрөө танигдсан нэгэн.

Тэрээр Монгол улсынхаа дархан хилийн торгон зурвасаар жилдээ хоёр удаа тойрон тоглолт хийгдэг Хилчин уран бүтээлч юм.
Дуучин Г.Батсүхийн хувьд Монголын нийтийн дууны урлагт чимэг нэмсэн өв тэгш залуу гэдгээрээ ид гялалзаж яваа өнөө цагийн авъяалаг уран бүтээлч хэмээн үеийнхэн нь онцолдог.

ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ЭХ ОРОН нэртэй тоглолтоо тэрээр хоёрдахь удаагаа сонсогч түмэндээ тавих гэж байгаа бөгөөд энэ удаад цэргийн баяр болох 18-нд тоглохоор болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна