Хошин урлагийн салбараас төрсөн сайхан хосууд болох жүжигчин Тэмка, Наран-Солонго нар тун удахгүй бүл нэмэх гэнэ. Хосууд өдгөө хоёр хүү, нэг охинтой бөгөөд шинэ гишүүн нь тэдний дөрөв дэх хүүхэд болох юм. Тиймээс залуухан ээж Наран-Солонго маань алдарт эхийн одон хүртэх нь дамжиггүй юм. Залуу үеийн төлөөлөл болсон хошин урлагт хүчээ үзэж яваа "Эмоци" продакшний урдаа барьдаг жүжигчин бүсгүй Наран-Солонго тоглолтондоо орохгүй байсан шалтгаан нь хөл хүнд болсонтой холбоотой аж. Хосууддаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна