Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2017 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшиж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна .
Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.
Эх сурвалж:tsag-agaar.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна