Өнөөдөр болох үйл явдлууд

2017/04/21
09.00 цагт Шангри-Ла зочид буудалд “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын хурал үргэлжилнэ.

09.00 цагт “Мэс заслын үеийн тусламж үйлчилгээний цогц шийдэл” Үндэсний 3 дугаар семинар Улсын Гуравдугаар төв эмнэлэгт болно

09.00 цагт “Рамада” зочид буудалд Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэгдсэн сүлжээ бий болгох уулзалт зохион байгуулна.

09.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд “Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ, лавшруулсан тусламж”-ийн сургалт болно.

09.00 цагт “Гэр бүлийн хүчирхийлэл ба төрсний дараах сэтгэл гутрал” сэдэвт олон улсын сургалт АШУҮИС-д болно.

10.00 цагт Монголбанкны удирдлагууд өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Бишрэлт зочид буудалд “ШУӨХТГ-ын чиг үүрэг ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” сургалт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Автомашин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран автомашины онцгой албан татвар нэмэх асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт "Мишээл экспо"-д "Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармагийн нээлт болно.

16.00 цагт Кикбоксын улсын аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөлгөөн МҮОХ-нд болно.

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Шадар сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзана. 

11.00 цагт Шадар сайд У.Хүрэлсүх БНТУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзана.

13.00 цагт УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар зохион байгуулж буй "Эмэгтэйчүүд-Манлайлал"
зөвлөгөөн “А” танхимд болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аяны талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна