Мүүний шашны талаар Монгол Улсад төдийгүй дэлхийн хэд хэдэн оронд хүчтэй яригдаж буй. Учир нь, Мүүнийг шашин бус хүний эрхийг зөрчсөн гаж урсгал гэж үзэн ОХУ, Киргиз, Герман зэрэг улсуудад хориглох шийдвэр гарсан.
Мүүний тухай мэдээллийг цэнхэр үст Цэрэн хочтой “Цэрэнтурс” компанийн захирал Э.Цэрэндолгор хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж, олны анхаарлыг хандуулахад хүргэсэн. Тэрбээр манай улсад энэ урсгалыг дэлгэрүүлэхэд хамгийн их нөлөөлсөн хүнээр тухайн үед БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Насанбаярыг нэрлэж байсан юм.
Тиймээс Б.Насанбаяр нэр төрөө сэргээлгэхээр өнгөрсөн жил шүүхэд хандсан ч саяхан хэрэгсэхгүй болсон байдаг. Гэхдээ Б.Насанбаяр дахин цагдаад гомдол гаргасан нь Цэрэнг ихээхэн бухимдуулж буй бололтой. Түүний бухимдал сошиалд шүүмжлэл дагуулж байна.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна