Хөвсгөлд гарсан галыг 100 орчим хүн нийлж унтраажээ

2017/04/21
Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын тамгын газар галд шатсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Энэ талаар Онцгой байдлын Ерөнхий газрын холбогдох албаны мэргэжилтнээс тодруулахад “Өчигдөр 06.00 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын хэлтэст галын дуудлага ирсэн. Энэ дагуу тус аймгийн Аврах, гал унтраах  27 дугаар ангийн 13 албан хаагч хоёр машинтай гарч, нутгийн 75 хүнтэй нийлж галыг бүрэн унтраасан. 

Гэвч онцгой байдлын алба хаагчид дуудлага хүлээн аваад очиход гал гарсан Г хэлбэрийн байрны нүүрэн тал бүрэн шатаж нурсан, хажуугийн хэсгийн дээвэр рүү гал дамжсан байдалтай байсан. Энэ үеэр хүний эрүүл мэнд, амь нас хохирсон асуудал гараагүй. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. Шинжээчдийн дүгнэлт гарахаар эргэн мэдээлэл өгнө” гэлээ.







Г.Сар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна