Өдөртөө 13-15 хэм дулаан байна

2017/04/26
2017 оны 04 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар  баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 6-11 хэм, Алтайн өвөр говиор 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

2017 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дуаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 28-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 29-нд говь, тал хээрийн нутгаар, 30-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хүрэн бэлчир, Дархадын хотгороор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна