Байлдагчдыг хуруугаа тайруулах хэмжээнд очтол яргалжээ

2017/04/26
Байлдагчдыг хуруугаа тайруулах хэмжээнд очтол яргалсан талаарх комиссын дүгнэлт бүрэн эхээр нь хүргэж байна. 

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч Ж.Баярцогтыг тус ангийн харуулын дарга, дэд ахлагч Ц.Энхцолмон хүйтэн цементэн дээр удаан зогсоосны улмаас хөлийн есөн хуруугаа тайруулсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү үйлдлийг холбогдох албан тушаалтнууд гурван сар гаруй нуусны эцэст саяхан ил гарч, асуудлын мөрөөр ангийн захирагч, хурандаа Б.Батнямыг ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.

Тэгвэл харуулын дарга Ц.Энхцолмон таван байлдагчийг харуулын байранд гутлаа тайлсан, амарч суусан хэмээн хэрхэн дэглэснийг хяналт тавьсан комиссынхон бичсэн байна. Байлдагчдыг гадаа жагсаан хувцасыг тайлуулан хүйтэн цементэн талбай дээр гар тулуулж хэвтүүлж, хүн тус бүрийг суран бүсээр нуруу, хонгон тус газар нь 2-3 ороолгосны дараа толгой цээж рүү нь хүйтэн ус шанагаар цацаж гарыг нь ард авахуулан газар хэвтүүлж 5-7 минут болсны дараа  нь нүцгэнээр нь харуулын цэгийг тойрч гүйлгэх тушаал өгсөн байна. Комиссын дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.





эх сурвалж: Зууны мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна