Өнөөдөр Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгууль өгөх иргэдийн тоо , мөн сонгууль хэрхэн явагдахтай холбоотой асуултуудад хариулт өгч, мэдэгдэл хийлээ.
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Сонгуулийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн Сонгогчдын нэрийн жагсаалтад үндсэн 1,980,052; ‘’түр хасав ‘’ тэмдэглэгээтэй 44,833 сонгогчийн мэдээллийг тусган, сонгуулийн 1983-р хэсгийн санал авах байранд зуравдугаар сарын 1-ний өдөр хүргүүлсэн.
Ингээд зуравдугаар сарын 16-ний өдрийн байдлаар нас барсан иргэд , шилжин явсан бүртгэлээ хийлгэсэн ч шилжин ирсэн бүртгэлээ хийлгээгүй иргэд, мөн ‘’түр хасав’’ тэмдэглэгээтэй иргэд сонгууль өгөх иргэдийн нэрсийн жагсаалтаас хасагдаад, ‘’түр хасав’’ тэмдэглэгээгээ сэргээлгэн, регистрийн дугаараа өөрчилсөн иргэд нэмэгдэж эдгээр тоонуудыг нэгтгэн дугнэж үзвэл улсын хэмжээнд 1983 хэсэг дээр ‘’түр хасав’’ төлөв сэргээсэн 109; шилжин явсан 2774; шилжин ирсэн 1927; иргэний бүртгэлийн өөрчлөлтөөр 668; нас барсны 1056 буюу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь нийт 6534 бүртгэлийн лавлагааны дагуу өөрчлөлт оруулснаар 2017 оны зуравдугаар сарын 26-ны өдрийн сонгогчдын нэрийн жагсаалтад үндсэн- 1,978,294, түр хасав тэмдэглэгээтэй 44,724 сонгогч тусгагдсан байна.
Жишээгээр тайлбарлавал Архангай дүүргийн нэгдүгээр хэсгийн хооронд зуравдугаар сарын 1-нд 1627 үндсэн сонгогчдын нэрийг хүргүүлээд түр хасав тэмдэглэгээтэй 17 сонгогч, гадаадад санал өгөхөөр хүсэлт ирүүлсэн 17 сонгогч, нийт 1646 сонгогч тухайн хэсэг дээр бүртгэлтэй байсан бол зуравдугаар сарын 16-ны байдлаар 5 сонгогч архангайн нэгдүгээр хэсэг дээр нэмэгдэн очиж, нэг сонгогч нас барсны бүртгэлд бүртгүүлсэн учир хасагдаад 1631 сонгогч санал өгөхөөр болж, сонгогчдын шинэчилсэн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна хэмээн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Энхцэцэг мэдэгдлээ.
Тавдугаар сарын 29-ны өдөр гэхэд манай байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг бэлэн болгосон.
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуулийн тухай хуулийн 61,1-д заасны дагуу сонгочдын нэрийн жагсаалтыг Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн цахим болон цаасан хэлбэрээр үйлдэнэ гэж заасан байдаг. Үүний дагуу манай байгууллага оны өмнөөс эхлэн тавдугаар сарын 29-ний өдөр хүртэл сонгогчдын нэрийн жагсаалтыг бэлэн болгосон.
Жагсаалтыг үйлдсэний дараа тагнуулын ерөнхий газрын ажилтнууд шалгалт хийдэг. Нийтдээ 8 үзүүлэлтээр хяналт шалгалт хийдэг хэмээн ОӨУБЕГ-ын мэдээллийн албаны дарга С.Чинбат мэдэгдлээ.
Сонгуулийн ерөнхий газрын мэдээллийн систем хэр найдвартай хамгаалагдсан бэ? гэсэн асуултад ОӨУБЕГ-ын мэдээллийн албаны дарга С.Чинбат:
- Засгийн Газрын тогтоолоор Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон түүний салбар нэгж бол онц чухал обьект хэмээн тодорхойлогдож цагдаагийн хамгаалалтад байдаг. Сонгуулийн үеэр өндөржүүлсэн бэлэн байдалтай бүх мэдээллийн сан хамгаалалтад байдаг.
Хакердах боломжтой юу?
- Мэдээллийн сан маш нууцын зэрэглэлтэй байдаг.Сонгуулийн үйл ажиллагаа явагдах байр 24 цагийн хамгаалалттай. Сүлжээгээр ч юм уу кибер ч юм уу халдлага хийх ямар ч боломж байхгүй. Сонгогчдийн нэрийн жагсаалтыг бичсэн серверийг унтраагаад лацдаад хайрцганд хийгээд хадгалсан байгаа. Түүнд нэвтрэх боломж байхгүй гэлээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна