Хятадын аймшигт ‘’хөл боох’’ уламжлал гэж юу вэ?

2017/07/07
Бүтэн зууны турш хятадын мянга мянган охид эмэгтэйчүүдийн хөлийг ‘’боох’’ уламжлал оршсоор ирсэн.

Тэд үүнийгээ Алтан-Лянхуа хөл гэж нэрлэдэг бөгөөд охидын хөлний хурууг хугалж, нумруулан хөлийн өсгийтэй нийлүүлэн барьж даавуугаар боодог байсан байна.Сайхан амьдрал, сайн нөхөртэй учрахын тулд энэ их өвдөлт зовлонг мэдэрдэг хэмээн итгүүлдэг байжээ.

‘’Боогдсон хөл, залуу гарнууд’’ нэртэй номын зохиолч Лорел Боссены  хэлснээр хөл боох нь эрчүүдийн таашаалд нийцүүлэх гэж гаргасан заншил. Учир нь эрчүүд жижигхэн хөлөнд дуртай гэдэг бодлоос үүдэлтэй ажээ.



Гэсэн ч охид хөлөө боолгуулж зовсныхоо эцэст сайн хүнтэй гэрлэж, үзэсгэлэнтэй, юу ч хийхгүй жаргаж амьдрахаасаа илүүтэйгээр хөдөлмөрөө шулуулж боол мэт амьдардаг байж.



Хотоос алс зайдуу газарт 7 настай охид хүртэл боолгуулсан хөл дээрээ тогтож чадахгүй дэнжигнэн эргэлдэж, бүх ажлаа гараар хийж гүйцэтгэдэг байсан байна.

Хөл боох уламжлал маш удаан оршин тогтсоны гол шалтгаан гэвэл тэдний гэр бүл охидыг томоотой суулгаж утас нэхэх, даавуу урлах, гутал сүлжих, загасны тор хийх зэрэгт сайн болгодог байжээ. Ийнхүү гэр бүлийн орлогын эх үүсвэр болдог охиддоо хөлөө боолгуулж зовсоныхоо хариуд сайн хүнтэй гэрлэнэ хэмээн итгүүлдэг байв.

Охидын олон цагаар ширээний ард суун ажилладаг маш уйтгартай, зовлонтой байдал гадаадын даавуу бөс үйлдвэрлэгчид орж ирж, хөдөлмөрийг хөнгөвчлөх машинуудыг танилцуулсны эцэст дуусгавар болжээ.

Монтреалийн Макгил их сургуулийн хүн судлаач (антропологич) Боссен болон Мичиганы Төв их сургуулийн антропологич Хилл Гейтс нар Хятадын жижиг тосгонуудын 1800 гаруй хөлөө боолгуулах харгис ёсны баримт болон үлдсэн настан эмэгтэйчүүдээс ярилцлага авчээ.

‘’Миний ээж намайг 10 настай байхад хөлийг минь боож байсан. Би 10 наснаасаа эхлэн даавуу ээрүүлдэж эхэлсэн. Хөлийг минь боох бүрт би өвдсөнөөсөө болоод уйлдаг байсан’’ хэмээн тэдний нэг нь дурссан байна.



Хөл боох уламжлал Сон гүрний үеэс буюу 960-1297 оны үед хамааралтай. Зөвхөн мөнгөтэй чинээлэг эмэгтэйчүүд л хөлөө боодог байсан бол 19-р зууны сүүл үе гэхэд хятад даяар энэ харгис уламжлал тархсан байна.

20-р зууны эхэн үеэс эсэргүүцэлтэй тулгарсч, коммунист намуудын үзэл суртал дэлгэрэх үед устаж үгүй болсон байна. Харин энэхүү харгис ёсыг гэрчлэх ‘’амьд гэрчүүд’’ одоог хүртэл хятадын жижигхэн тосгонууддаа амьдарсаар.
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна