Хойд Солонгосын төлөөлөгч Монголд айлчлах үедээ БНСУ-ын ЭСЯ руу оргожээ

Zuv.mn
2 цаг 42 минутын өмнө

Монголд ажлын айлчлалаар ирээд байсан БНАСАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс орчуулагчаар ажиллаж байсан нэг хүн оргож, Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ руу оргожээ. Visiontimes.com энэ талаар мэдээллээ.

Мэдээлж буй үйл явдал өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр болжээ. Эх сурвалжийн мэдээнд “Орчуулагчийн орголт нь Ким Жон Уны дэглэмд том цохилт болно” гэснээс үзвэл орчуулагч нь улсдаа дээгүүр эрэмбэтэй, өндөр түвшний уулзалтуудад оролцдог байсан байх магадлал байгаа аж.

Монголд ирсэн БНАСАУ-ын төлөөлөгчдийг Пеньян дахь Нийгмийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Тэ Хён Чоль ахалж явжээ. Орчуулагч оргосон асуудлыг БНАСАУ тал нууцалсан ч хэдэн долоо хоногийн дараа БНСУ-ын хэвлэлд гарснаар олон нийтэд мэдэгдсэн юм байна. Орчуулагчийн хувийн мэдээллийг одоогоор нууцалж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа явуулж байгаа.

Харин БНАСАУ-ын хувьд, Монгол дахь Элчин сайдаа солих асуудлыг авч үзэж байгаа гэж эх сурвалжид бичжээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна