Л.Жижжалам: Анхны шагналаа авч ээжийгээ баярлуулж байгаадаа баяртай байна

Х.Есү
2 цаг 54 минутын өмнө

Олондоо "Шар гэгээ" уран сайхны киноны дүрээр танигдсэн жүжигчин Л.Жижжалам “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаалаа. Бид түүний баярын сэтгэгдлээс хуваалцлаа. 

Тэрбээр, "Анх Ерөнхийлөгчийн тамгын газраас яриад таныг Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнана гэхэд нь итгээгүй. Ямар нэгэн хүн тоголж байна гэж л бодсон. Дахин дахин залгаад үнэхээр тодорхойлсон гэж хэлсэн. Мөн жүжигчин С.Ариунбямба ах болон О.Оюун эгч нарыг МУГЖ цолоор шагнахаар болсон гэх мэдээг сонссон өдөр л үнэн юм байна гэж үнэмшсэн. 

Энэхүү шагналыг авсандаа туйлын их баярлаж байна. Өнөөдөр энэ шагналыг авч байгаад ээж минь их баярлаж байгаа. Ээжийгээ баярлуулсандаа баяртай байна. Энэ бол миний анхны шагнал" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна