Л.Энх-Амгалан: Миний үед багш нарын цалин хоёр дахин нэмэгдсэн

Х.Есү
3 цаг 39 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Миний УИХ-ын дарга болох эсэх 600 дахь асуудал. Бүлэг бүтэн болох ёстой. Бүлгээр л энэ асуудлыг шийдэх байх. 

-Багш нарын цалинг таныг сайдаар ажиллаж байх үед нэмээгүй гэсэн мэдээлэл яваад байна шүү дээ? Та үүн дээр тайлбар өгөөч. 

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар багш нарын цалинг хоёр дахин нэмсэн. Тоо худлаа хэлдэггүй. Намайг Боловсролын сайдаар ажиллаж эхлэхэд багш нарын цалин 700 мянган төгрөг байсан. Би ажлаа өгөхдөө багш нарын үндсэн цалинг 1.4 сая төгрөг болгосон. 

Боловсролын сайд нь харамсалтай нь багш нарын цалинг 3 сая төгрөг гээд буруу хэлсэн байна лээ. Мэдээж авдаггүй цалинг нь авдаг мэтээр зарлахад уур нь хүрнэ шүү дээ. Үүндээ уучлалт гуйх ёстой байх. 

Манай багш нар сэхээтэн давхарга учир улсынхаа төсөвтэй уялдуулж, нэг өдөр 3.5 сая төгрөг болгох биш, үе шаттайгаар цалинг нь 3.5 сая болгох хэлэлцээртээ суусан нь дээр байх гэж бодож байна. 

Ер нь тогтолцооны асуудал ярихгүй ганцхан гал унтраах, гөлөг төөрүүлэх маягаар энэ асуудлын ард гарч болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.239.190
    1 цагийн өмнө

    ЭМ СИ ЭС-ИЙН ГӨЛӨГ ХҮҮК АЦЫН ХУРЛЫН ДАРГАД ХУДАЛДАГДАН ТҮЛХЭГДЭГЧ ГУЦАЖ БХЫМ НҮҮРСЧИД ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ЦЭРЭГ ЦАГДААГАА ХӨДӨЛГӨӨД ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧ ГӨЛӨГНҮҮД ЧАДАХГҮЙ ЧАЦАГА ЦРАТАЙ ХУЖАА ГӨЛӨГ

    Хариулах