Аргентины Засврын сонгуульд Хавьер Милейн нам чухал ялалт байгууллаа

Zuv.mn
2 цаг 36 минутын өмнө

Аргентинд өнгөрөгч амралтын өдөр явагдсан Завсрын сонгуульд Ерөнхийлөгч хавьер Милейн Эрх чөлөөний дэвшил нам ялалт байгуулжээ.

Энэ сонгуулиар Парламентын 127 гишүүний 24-ийг сонгох ёстой. Тэгвьэл саналын хуудасны 91 хувийг тоодоод байх үед түүний нам сонгогчдын 40 хувийн дэмжлэгийг хүлээгээд байсан талаар ВВС агентлаг мэдээлж байна.

Эдийн засагч мэргэжилтэй Хавьер Милей нь хэт зүүний бодлого явуулсны улмаас эдийн засаг дахь төрийн оролцоо, зохицуулалт хэт нэмэгдсэн,  авлига, халамж хоёртоо живсэн Аргентин улсад эрс шинэчлэл хийхээ амлан 2023 оны аравдугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг.

Түүнээс хойш эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж, халамжийг эрс багасган хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг босгож эхэлсэн юм.

Тиймээс энэ удаагийн ялалт нь түүний шинэчлэлтийн бодлогод ард түмний тавьсан эхний дүн учраас маш чухал, шинэчлэлээ цааш үргэлжлүүлж, ялалт байгуулах итгэл өгсөн явдал болсныг шинжээчид онцолж байна. 

Ерөнхийлөгч асан Кристина Фернандес де Киршнерийн "Эх орны хүч нам" Буэнос Айрест хүчтэй өрсөлдөж /Милейн нам 41.5/ 40.8 хувийн санал авчээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна