С.Эрдэнэбат: Тэтгэврийг 10%+100.000₮-өөр нэмэхийг байнгын хороо дэмжлээ

Т.Отгонсувд
3 цаг 22 минутын өмнө

Ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас тодрууллаа.

Тэрбээр "Ахмадын тэтгэврийг 10 хувиар болон мөн 100 мянгаар жигд нэмэх санал гаргасан нь Өргөдлийн байнгын хороогоор дэмжигдлээ. Зарим гишүүд хоёр нүүр гаргах хэрэггүй. Наанаа цалин тэтгэвэр нэмэх ёстой гэж байгаа ч эх үүсвэр гаргая гэхээр төсвөөсөө хасуулах сонирхолтой гишүүн алга.

Хөрөнгө оруулалтын төсвөөс хасъя гэхээр миний тойргийн зам, манай тойргийн барилга гээд байна. Зам, барилга чухал юм уу иргэдийнхээ цалин тэтгэврийг нэмэх нь чухал юм уу.

Ер нь бол хөрөнгө оруулалтын цаана цавчаа, нугалаа л явж байдаг. Эсвэл тойрогтоо байшин барилга бариад тойрогтоо очиж би хийсэн юм гээд шошго зүүх нь холгүй л юм болдог. Энэ жалга довны үзлийн өвчин арилахгүй одоо болтол явж байна. 

Би бол хийж бүтээх, хөрөнгө оруулалтыг огт үгүйсгээгүй. Гэхдээ өнөөдөр маш олон ахмад, ажилчид ядуу, цалин хөлс нь хүрэлцэхгүй маш хэцүү нөхцөлд байна шүү дээ. Болдог бол ахмадуудынхаа тэтгэврийн доод хэмжээг 1.2 сая төгрөг болгочихмоор байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.