С.Амарсайханы оронд Х.Ганхуяг Шадар сайдын суудалд "СУУНА"

Х.Есү
3 цаг 34 минутын өмнө

Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдээс танхимынхаа эсрэг буюу Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах бичигт гарын үсэг зурсан байдаг.

Тэрбээр өөрийн ажиллаж буй танхимыг огцруулах талд гарын үсэг зурсан ч Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрээр Засгийн газар унахгүй үлдсэн тул албан тушаалаасаа чөлөөлөгдөх нөхцөл үүсчхээд байгаа юм.

Өмнө нь 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах саналд тухайн үеийн Боловсролын сайд Ц.Цогзолмаа гарын үсэг зурж байв. Тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтаар У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроогүй үлдсэний дараа өөрөө сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа.

С.Амарсайханы кэйс ч үүнтэй ижил. Түүний хувьд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн тухай мэдээлэл одоогоор алга байна. 

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хурлаар С.Амарсайханыг сайдын албан тушаалаас нь чөлөөлөх тухай мэдээлэл байна.

Харин түүний оронд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг очих тохироо хийгдсэн бололтой. Х.Ганхуягын хувьд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах агуулгын эсэргүүцсэн дүрүүдийн нэг байсан юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.121
    49 минутын өмнө

    Дахиад нэг МСS iin гөлөл засагт орох нь дээ

    Хариулах
  • 66.181.189.103
    2 цагийн өмнө

    Самарсайхан хулгайч зайсангаас газар шаасан биздээ

    Хариулах
  • 202.126.88.184
    2 цагийн өмнө

    Амарсайхан өөрөө өргөдлөө өгөөд наад бузруудаасаа эртхэн холдох хэрэгтэй.дээрээс нь наад намаа тэр хөгшчүүлд нь үлдээгээд журмын нөхдүүдтэйгээ шинээр эвлэлдэн нэгдэж маш хүчирхэг нам байгуулах боломжтой

    Хариулах