Э.Бат-Үүл: Иргэн цэцэд өргөдөл гаргаагүй төрийн албан тушаалтан хүсэлт гаргавал Цэц асуудлыг авч хэлэлцэх ёсгүй

Х.Есү
2 цаг 28 минутын өмнө

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар хотын дарга асан Э.Бат-Үүл цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж очсон бүлэг гишүүд нь өөрсдөө Үндсэн хууль, түүний логикийг огт ойлгоогүй баахан балваан, дебилүүд байлаа. Хууль биш, улстөр ярьсан сүгсэлзүүрүүд. 

Гэхдээ Г.Баясгалан О.Мөнхсайхан нарыг хараад мөн их гайхсан. Г.Баясгалан бол маш туршлагатай, буурьтай,  улстөрждөггүй мэрэгжлийн хуульч. О.Мөнхсайхан бол Үндсэн хууль, хүний эрхийн хоорондын харилцаагаар мэргэшсэн манайдаа топ хуульч. Энэ хоёр хоёулаа Үндсэн хууль зөрчсөн маргаанийг зөвхөн иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу авч хэлэлцэх бөгөөд ийм өргөдөл, мэдээлэл байхгүй үед албан тушаалтны хүсэлтийг авч үзэх ёсгүй гэдэг Үндсэн хуулийн 66-р зүйлийн 1-дэх заалтын логикийг маш сайн мэднэ.

Жишээ нь иргэн Э.Бат-Үүл бээр Г.Занданшатарын засгийн газрыг Үндсэн хууль зөрчин огцоруулсаныг маргаан үүсгэхээр өргөдөл гарган Цэцэд хандаад, Э.Бат-Үүлийн энэ өргөдөлийг хэлэлцэж өгөөч гэж Г.Занданшатар хүсэлт гаргавал Цэц авч хэлэлцэх ёстой. Хэн нэгэн иргэн өргөдөл, мэдээлэл гаргаагүй, дан ганц төрийн албан тушаалтан хүсэлт гаргавал Цэц асуудлыг авч хэлэлцэх ёсгүй. Яагаад иргэн асуудал үүсгээгүй тохиолдолд төрийн байгуулалын хүсэлтийг Цэц авч хэлэлцэх ёсгүй вэ гэдгийн гол логик нь төрийн инститүүцүүд өөрт тааруулан Үндсэн хуулийг хэрэглэх “эрх олж авах” гээд Цэцийн үүдэн дээр овоороод суучихна. 

Цэц төрийн “эрх мэдэл хуваарилдаг төв” болох улстөрийн эрсдэлтэй сүүлдээ Үндсэн хуулийн хямралд хүргэнэ гэдэг явдал юм шүү дээ. Өөрөөр хэлбэл Цэцийг Үндсэн хууль хамгаалах бус, төрийн инститүүцүүдэд өөрийн үзэмжээр “эрхийн гэрчилгээ” олгодог газар болгох аюулаас хамгаалах зориулалтаар 66-р зүйлийн 1-ийг гаргасан юм шүү дээ.

Үндсэн хуулийн энэ гүнзгий утгатай логикийг УИХ-ын балваанууд мэдэх ч үгүй. Харин Г.Баясгалан, О.Мөнхсайхан хоёр бол мэдэхийн цаагуур мэднэ. Энэ тохиолдолыг хүртэл ҮХЦ нь иргэнгүй төрийн албан тушаалтны хүсэлтийг авч үзсэн тохиолдол, МАН-ын хүчиндэж хийлгэсэн гурваас илүү үгүй. Дандаа иргэн Ламжав, Ариунболд гэх мэт иргэдийн өргөдөл, мэдээлэл авч хэлэлцэж байсан бөлгөө. 
Г.Баясгалан, О.Мөнхсайхан нар яаж байгаа юм бол.

Үндсэн хууль бол Монгол Улсын иргэнтэй байгуулсан “нийгмийн гэрээ” болохоос, төрийн байгуулал, албан тушаалтантай байгуулсан гэрээ огт биш. МАН-ынхан хэзээ ч үүнийг ойлгож байгаагүй. 

Цэцийн дээр өргөдөл, маргаан гаргах онцгой эрхтэй Монгол Улсын иргэд байдаг бөлгөө. Тэд л төртэй байгуулсэн “нийгмийн гэрээ”-г Монгол Улсын Үндсэн Хууль гэдэг. Хөх тэнгэр гэж бүү андуур. 
Иргэнд мэдэгдэлгүйгээр төрийн байгуулалууд Цэцээс эрх мэдэл авсан тохиолдол хавтгайрч эхэллээ" гэжээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.224
    18 минутын өмнө

    Улсын баатар гуай халамцуу байна уу. Хуули тайлбарлах хэмжээнд хүртэл согтчихоо юу, худлаа ярьж попрохоо боль доо.

    Хариулах
  • 202.55.191.194
    26 минутын өмнө

    иргэн Ламжав гэх тодотгол ингэж гарч ирсэн бөлгөө, Мөн батүүл баатар тухай үеийн үндсэн хууль батлалцсан цөөн амьд байгаа гэрчийн баталгаа тул үг өгүүлбэр ямар утга учиртайгаар тухайн үед хэлэлцэгдэж байсныг тодорхой гэрч лэх хүн тул хэн ч байсан энэ хүний үгийг нэг удаа ч болов ухаар харах хэрэгтэй шүү

    Хариулах
  • 202.70.37.70
    33 минутын өмнө

    Өөрийн санаачилгаар хэлэлцэж болно. Заавал иргэн гэхгүй.

    Хариулах
  • 66.181.187.228
    34 минутын өмнө

    Маш тодорхой ! Үндсэн хууль зөрчсөн Цэцийг татан буулгаж шинээр бүрдүүлэх болжээ

    Хариулах