УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн нөхөр Оюутолгой ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгаланг өчигдөр тагнуулаас саатуулсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад басйна.
Энэ талаар хэвлэлийнхэн О.Номинчимэг гишүүнээс тодруулжээ.
Тэрбээр, "Би хариуцлагатайгаар хэлье. Тийм зүйл ерөөсөө болоогүй. Манай нөхөр ажлаа хийгээд явж байгаа. Өнөөдөр хэд хэдэн сувгаар манай нөхрийг тагнуулаас баривчилсан гэх мэдээлэл цацагдсан байна. Зорилготой үгүйг нь би мэдэхгүй байна.
Манай гэрт нэгжлэг хийсэн зүйл байхгүй. Энэ бол зорилготой харлуулах ажиллагаа байна. Манай нөхөр хувийн хэвшилд буюу Оюутолгой компанид Хууль эрх зүйн газрын захирал хийдэг. 2011 оноос хойш мэргэжлийн хуулийнхаа ажлыг хийгээд явж байгаа.
Албаар гуйвуулсан худал мэдээлэл явж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.38
Pee ene chin ymr zurchil ve yasj tend tiim tom ajild ochivooo
Хариулах