Г.Дамдинням: Шатахууны шок дууссан

Х.Есү
2 цаг 44 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Долоо хоногийн хугацаанд АИ92 бензиний хомсдол болж чирэгдэл учирлаа. Ард иргэдээсээ уучлалт хүсье. Шатахуун тасарч байна гэх мэдээллийг зориудаар тарааснаас үүдэж хомсдол нүүрлэсэн. Гэхдээ бид асуудлыг бүрэн шийдэж чадлаа. Өнөөдөр 6600 тонн бензин бууж байна. 

Өдөрт орж ирдэг хэмжээнээсээ гурав дахин их хэмжээгээр орж ирж байна гэсэн үг. ОХУ-аас Монгол Улсад олгох шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тасралтгүй байлгах тохиролцоонд хүрлээ. 

Мөн бид БНХАУ талтай холбогдож яаралтай шуурхай дэмжлэг авч, ирэх сард 15500 тонн АИ92 бензин авахаар гэрээ хэлцлээ хийлээ. Шатахууны шок дууссан. Нийлүүлэлт хэвийн байгаа. 

Монгол улс шатахуун хадгалах савны тоог нэмэгдүүлэх ёстой. Бидний хувьд нэг сарын нөөцийг нэмэгдүүлэх шатахууны савыг ирэх жил барьж байгуулна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна