Луврын музейд хулгай орсны маргааш шөнө нь буюу энэ сарын 20-нд Лангре дэх Дени Дидрогийн гэгээрлийн шилтгээн музейг тоносон хэрэг гарчээ. Хулгайч нар XVIII–XIX зууны үед хамаарах 1633 мөнгө, 319 алтан зоос хулууж одсон байна.
Музейн ажилтнууд 20-ны өглөө ажилдаа ирэхэд музейн хаалгыг цөмөлж, эвдэж ороод шилэн хоргуудыг хагалан эд өлгийг авсан байсан аж.
Алдагдсан зооснуудыг 2011 онд музейн байрыг засварлах үед олж, хэсэгчлэн үзэсгэлэнд дэлгээд байсан нь энэ аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна