ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

Т.Отгонсувд
3 цаг 19 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзаж, шатахууны үүсээд байгаа зохиомол хомсдолыг арилгахад ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв.

Элчин сайд А.Н.Евсиков сүүлийн үед сошиал орчинд ОХУ-аас шатахуун нийлүүлэлтийн хэмжээг бууруулаад байгаа мэтээр буруу ташаа ойлголт өгч байгааг дурдаад, Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлттэй холбоотой ямарваа нэгэн асуудал байхгүй, шатахууны нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг хэллээ.

Уулзалтын үр дүнд ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    1 цагийн өмнө

    орос ах нар ийм хүн чанартай шүү

    Хариулах