Нийгмийн даатгалын тайланг хуурамчаар үйлдэж, 32 тэрбумын зээл гаргуулсан хэргийг илрүүлжээ

Zuv.mn
2025/10/29

Тагнуулын байгууллагаас Нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулах замаар 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, завшсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, ТЕГ-аас нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, улмаар банк, санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл гаргуулан авч, хохирол учруулсан үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Эрүүгийн хуулийн 18.6 “Мөнгө угаах” гэмт хэрэгт Монгол улсын иргэн “З”, “М”, “А”, “У”, “Б”, “С” тэргүүтэй 3 бүлэг этгээдүүдийг холбогдуулан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 иргэнийг үйл ажиллагаа явуулдаггүй 17 аж ахуй нэгжид өндөр цалинтай ажилладаг мэтээр нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн талаар хуурамч баримт үйлдэн, нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад “хахууль өгөх” замаар Нийгмийн даатгалын цахим санд оруулж, улмаар арилжааны 9 банк, банк бус санхүүгийн 88 байгууллагуудаас нийт 32,2 тэрбум төгрөгийг зээл авч, хохирол учруулсан нь тогтоогдоод байна.

 

 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.242.47.102
    2025/10/29

    Нэр хаягыг нь тодорхой бичих хэрэгтэй. Хүмүүст анхааруулга болно

    Хариулах
  • 66.181.176.213
    2025/10/29

    Нэр. Устай. Нь. Тавимаар. Бн. Хятад. Шиг. Цаазлагүй юмаа. Гэхэд. Олигтойхон. Ял. Өгөөд. Хөрөнгийн. Хураамаар. Бн.

    Хариулах
  • 66.181.181.218
    2025/10/29

    Хувиараа хөдөлмөр эрхлээд бизнесийн зээл хөөцөлдөхөөс татвар, даатгал гээд л бөөн юм нэхдэг юм билээ.Энэ одоо ямар гээч авилгалын суваг вэ.

    Хариулах
  • 202.126.90.42
    2025/10/29

    notloh bairamtan baigaa

    Хариулах
  • 202.126.90.42
    2025/10/29

    Sain baina uu odoo haan handah be manai nohor bas ene hvmvvsdeerchn ND tolvvlen gd orod luwirduulsan yumaa

    Хариулах
  • 66.181.191.42
    2025/10/29

    нэрсийг нь бүтнээр нь тавих хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.184.79
    2025/10/29

    Ээ бурхан минь хаана шингээх вэ дээ.Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гээч л болж

    Хариулах