АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп УАЦЭ-ийн ЕНБД Марк Рюттетай уулзсаныхаа дараа ОХУ-ын газрын тосны аваргууд болох “Роснефть”, “Лукойл” компаниудад хориг арга хэмжээ авна гэдгээ зарлалаа. Тэрбээр үүний урьд өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай Унгарын Будапештэд хийх ёстой байсан уулзалтаа тодорхойгүй хэмжээгээр хойшлуулсан гэж мэдэгдээд байсан юм.
Д.Трамп М.Рюттетай уулзсаныхаа дараа “Би Владимиртай ярих болгондоо сайхан яриа өрнүүлдэг. Гэвч тэр үнэндээ юу ч хийдэггүй” гэж мэдэгдсэн бөгөөд шинэ хориг нь Москваг Украинтай энхийн хэлэлцээрт ороход нь шахалт үзүүлэх явдал гэж илэн далангүй хэлсэн байна.
Өчигдөр өглөө ОХУ Украинд агаараас хүчтэй цохилт өгч, дор хаяж долоон хүний аминд хүрсний дотор хүүхдүүд байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна