Хүүхэдтэй айлд гэрийн тэжээвэр амьтад хэрэгтэй юу?


Хүний хамгийн сайн найз гэрийн тэжээвэр амьтад бяцxан хүүхдүүдийн ч хамгийн сайн найз байж чаддаг. Багаасаа гэрийн тэжээвэр амьтдыг хайрлаж, тэдэнтэй хамт өссөн хүүхдүүд хожим ухаалаг, зөв хүн болж төлөвшдөг.

Гэртээ нохой муур тэжээвэл хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд маш олон эерэг үр нөлөөг үзүүлдэг. Судалгаагаар гэртээ нохой эсвэл муургүй хүүхдүүдийг бусад хүүхдүүдтэй харьцуулбал гэртээ нохой, муур  тэжээдэг хүүхдүүд илүү эрүүл чийрэг байдгийг тогтоожээ. Нохой тэжээдэг хүүхдүүд  халууралт болон бусад өвчнөөс ангид байх магадлал 31%-аар нэмэгддэг байна. Мөн гэртээ нохой тэжээдэггүй хүүхдүүдтэй харьцуулбал нохойтой хүүхдүүд чихний халдвар 44%, халууралт 20%, антибиотик хэрэглэх нь 29%-аар буурсан байна.
 
Хариуцлага, итгэлцэл, хайраар дүүрэн гэр бүлийг бүтээхийг хүсвэл хүүхдээ  гэрийн тэжээвэр амьтдыг хайрлуулж сургаарай. 


















































 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна